Гишүүнчлэл

Гишүүнчлэлийн тухай

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь Хүндэт гишүүн,  Дэмжигч гишүүн , Жинхэнэ гишүүн гэсэн гурван төрлөөр гишүүнээ элсүүлдэг. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжигч Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй бичил уурхайн болон бусад бүх төрлийн байгууллага сайн дураар элсэж болно.

Гишүүнээр элсэхийн давуу талууд

Бичил уурхайн салбарт болж байгаа үйл явдлын мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авах, түүнд оролцох боломж нээгдэнэ.

Уул уурхай, бичил уурхайн салбарын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад
дуу хоолойгоо хүргэнэ.

МБУНДХ-ны  удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдон ажиллах боломж нээгдэнэ.

Гишүүд нь хууль ёсны үйл ажиллагаанд оролцохдоо, МБУНДХ-ны нэр, лого, гишүүнчлэлийн мэдээллээ ашиглах

МБУНДХ-ны вебсайт, мэдээллийн хуудас, фэйж хуудас, телевизийн нэвтрүүлэг, хэвлэмэл материал, нэгдсэн уулзалт, сургалтуудаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон даяар сурталчилан таниулах боломжтой.

МБУНДХ-ны төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай байгуулсан санамж бичгийн хүрээнд өөрийн хууль ёсны нийтлэг эрх ашгаа хамгаалуулна.

МБУНДХ-ноос зохион байгуулж буй сургалт, хурал, гадаад, дотоодын төрөл бүрийн арга хэмжээнд үнэ төлбөргүй болон хөнгөлттэй нөхцлөөр оролцох боломжтой.

МБУНДХ-ны хамт олон дунд орж бичил уурхайн, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэхэд учирч буй бэрхшээлийг шийдвэрлэх, хамтран ажиллах боломжтой.

 

 

Гишүүнээр элсэхэд бүрдүүлэх материал

01
Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
02
Байгууллага, хувь хүний гишүүнээр элсэхийг хүссэн хүсэлт
03
Байгууллага бол гишүүдийн бүртгэл
Жинхэнэ гишүүн

МБУНДХ-ны гишүүн бичил уурхайн байгууллагууд

Хүндэт гишүүн

МБУНДХолбоонд хандивлагчид, хүндэт гишүүн байгууллага, хувь хүн

Дэмжигч гишүүн

Уул уурхай, бичил уурхайн салбарын эрдэмтэн судлаач, МБУНДХ-ны сургагч багш, хамтрагч талууд, аж ахуй нэгжүүд

Хэл солих

    Etiam magna arcu, ullamcorper ut pulvinar et, ornare sit amet ligula. Aliquam vitae bibendum lorem. Cras id dui lectus. Pellentesque nec felis tristique urna lacinia sollicitudin ac ac ex. Maecenas mattis faucibus condimentum. Curabitur imperdiet felis at est posuere bibendum. Sed quis nulla tellus.

    ADDRESS

    63739 street lorem ipsum City, Country

    PHONE

    +12 (0) 345 678 9

    EMAIL

    info@company.com