Танилцуулга

Товч танилцуулга

Улаанбаатар хотноо 2013 оны 5 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд , Төрийн ордонд бичил уурхайчдын анхдугаар их хурал зохион байгуулагдаж, орон нутгийн удирдлагууд, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид нийт 280 гаруй төлөөлөгчид оролцон, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог анх үүсгэн байгуулсан түүхтэй.

“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” байгуулагдсанаас хойш өдгөө 15 аймгийн 45 суманд 70 гишүүн байгууллагуудтай, 429 нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон нийт 6500 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. МБУНДХолбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, дуу хоолойгоо бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэх зорилгоор нэгдэн ажиллаж байна. МБУНДХ нь бичил уурхайн чиглэлээр нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулан нөхөн сэргээлт хийж  орон нутагтаа хүлээлгэж өгдөг, хариуцлагатай бичил уурхайчдыг бий болгох, мөн  орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Алсын хараа:

Бичил уурхайн салбарыг нэгтгэн, тэдний дуу хоолой болж бие даасан тогтвортой, үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг ХОЛБОО болох.

Эрхэм зорилго:

Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

ЗОРИЛТУУД

Холбоо нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Гишүүн байгууллагуудаа чадавхижуулах:  Хөгжлийн бодлого болон эрдэс баялаг, уул уурхайн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээний хүчирхэг Холбоо байхын тулд гишүүн байгууллагуудын дотоод засаглалыг бэхжүүлэх, нөлөөлөх чадавхаа бэхжүүлэх.

Хөгжих эрхийг хангахын төлөөх хөдөлгөөн өрнүүлэх: Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулахад дэмжих зэргээр гишүүнчлэлийн цар хүрээгээ өргөтгөх, иргэний нийгмийн бусад салбар, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцааг өргөжүүлж, бэхжүүлэх, эвсэх, түншлэх.

Бодлогод нөлөөлөх баримт, нотолгооны суурийг бэхжүүлэх: Хөгжлийн бодлогод дүн шинжилгээ хийх, бодлогын баримт бичгүүдийг гишүүдэд ойлгомжтой, энгийн болгон хүргэх, тэдгээрт мониторинг, дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг өргөн  хүрээнд хэлэлцүүлэх замаар гишүүдэд эрхээ мэдэх, зөрчигдсөн тохиолдолд шаардах, хариуцлага тооцох чадавхтай болоход нь дэмжлэг үзүүлэх, бодлогын асуудлаар нэгдсэн байр суурь илэрхийлэх, нөлөөлөх.

Эрдэс баялаг, уул уурхайн бодлого, үзэл баримтлалыг иргэний нийгмийн байр сууринаас боловсруулан төрийн байгууллагад нөлөөлөх. Бичил уурхайчдад тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх: олон улсын нийтлэг жишигт тулгуурлан бичил уурхайг хөгжүүлэх бодлого механизмыг бий болгоход нөлөөлөх.

Байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах. Үйл ажиллагааны болон санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангахын тулд дэргэдээ аж ахуй эрхлэх, гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх замаар санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх.

Гишүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих. Гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих. Гадаад, дотоодын эх сурвалжтай холбон зуучлах.

Удирдлага бүтэц зохион байгуулалт

Манай холбоо удирдах зөвлөлийн 7, хяналтын зөвлөлийн 3 гишүүн, гүйцэтгэх албанд 5 ажилтантай ажиллаж байна. Холбооны сургалтын алба нь бичил уурхайн зохион байгуулалт, эрх зүйн орчин, бизнес хөгжил, нөхөн сэргээлтийн гэх мэт нийт 18 сургагч багштай.  Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд нь гишүүн байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн. Тэдгээрийг тэгш оролцоог хангах зарчмыг баримтлан төвийн, зүүн болон баруун бүсээс ашигт малтмалын төрөл зүйлээс хамааруулан сонгосон.

Баримтлах үнэт зүйлс, зарчмууд

  • Сайн дурын гишүүнчлэлд суурилна
  • Хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлнэ
  • Ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллана
  • Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ
  • Оролцоо, олон ургалч үзэлд тулгуурлана
  • Нээлттэй, тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлнэ
  • Ёс зүй, хариуцлагыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөө тухай бүр мэдээлж, зохицуулна
  • Хүчирхийллээс ангид, хүлээцтэй хандлагыг баримтална
  • Шударга ёс, хуулийг удирдлага болгоно

Үйл ажиллагааны чиглэл:

Холбоо нь үндсэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

  • Байгаль орчны нөхөн сэргээлт хийх,
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны аргазүй, аргачлалаар хангах.
  • Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын худалдааны сүлжээг албажуулах
  • Хоргүй технологийн дэмжих, мөнгөн усны хэрэглээг устгах
  • Хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг албажуулах, зохион байгуулалтанд оруулах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах
  • Гишүүн байгууллага болон төр, хувийн хэвшил, санхүүжүүлэгч, иргэний нийгмийн байгууллага хооронд зуучлах, гүүр болох.
  • Судалгаа, бодлогын дүн шинжилгээ, хэрэгжилтийн үнэлгээ.
  • Төсөв, санхүүжилтийн мониторинг
  • Бодлогын хэлэлцүүлэг, нөлөөлөл
  • Гишүүн байгууллага, тэдгээрийн гишүүдийн сургалт, хөгжил, чадавх бэхжүүлэх
  • Гишүүнчлэлийн өргөжилт, бэхжилт
  • Хөдөлгөөн өрнүүлэлт
  • Хөрөнгө, нөөцийн дайчлалт
  • Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих, гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх

Хамтран ажиллах хэлбэр:

Холбоо нь үндсэн зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төр, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудтай дараах хэлбэрээр хамтран  ажиллана:

  • Мэдээллээ харилцан солилцох, туршлага, арга зүйгээ хуваалцах.
  • Мэдлэг, туршлага, хүч, нөөцөө нэгтгэн, хамтран ажиллах, харилцан туслалцах.
  • Нийтлэг алсын хараа, ашиг сонирхол, нэгэн зорилгын төлөө сүлжээнд нэгдэн ажиллах.
  • Тэгш эрхт, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх.

 

 

 

 

 

 

 

Хэл солих

    Etiam magna arcu, ullamcorper ut pulvinar et, ornare sit amet ligula. Aliquam vitae bibendum lorem. Cras id dui lectus. Pellentesque nec felis tristique urna lacinia sollicitudin ac ac ex. Maecenas mattis faucibus condimentum. Curabitur imperdiet felis at est posuere bibendum. Sed quis nulla tellus.

    ADDRESS

    63739 street lorem ipsum City, Country

    PHONE

    +12 (0) 345 678 9

    EMAIL

    info@company.com