МБУНДХ-ны тэргүүний мэндчилгээ

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж байгаа нийт бичил уурхайчин хамт олондоо  энэ өдрийн мэнд хүргэе.

МБУНДХолбооны гишүүд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж, хүний эрхийг дээдлэн, холбогдох татвараа төлж, нийгмийн даатгалдаа хамрагдан, ХАБЭА алхам тутамдаа баримталж, батлагдсан аргачлалаар нөхөн сэргээлтийг  хийж, орон нутагтаа хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ нь бичил уурхайчдын минь  орон нутгийнхаа  эдийн засагт оруулж буй  хувь нэмэр нөгөө талаараа нийгмийн хариуцлага юм. 

МБУНДХолбооноос  бичил хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд хуулийн хүрээнд зохион байгуулалтад ороход нь чиглэсэн сургалт хөтөлбөр хэрэгжүүлэн бичил уурхайчдыг сургах, мэргэшүүлэх, цаашид бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжүүлэх чиглэлээр зорилт тавин амжилттай ажиллаж байна.

Гишүүд маань олон тооны  бичил бизнес эрхэлж, бизнесээ өргөжүүлэн тогтвортой ажилласнаар орон нутагт  ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оруулж байгаа бодитой хувь нэмэр болж байна.

Бид дээрх чиглэлүүдээр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхэндээ гарч буй 2019 ондоо элгээрээ энх амгалан байж төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлж сайн сайхныг хүсье!

Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооны ТЭРГҮҮН  Лувсангийн ДЭЛГЭРБАЯР
Сургалт

Бичил уурхайн зохион байгуулалт, нөхөн сэргээлт, бизнес, байгууллагын чадавхын чиглэлээр сургалтууд явуулж байна

Үйлчилгээ

Гишүүн байгууллагууддаа хэрэгцээт үйлчилгээнүүдийг үзүүлж байна

Зуучлал

Тал бүрийн хамтын ажиллагаа, гадаад, дотоод зуучлал

79Бичил уурхайн байгууллага
6300Хариуцлагатай бичил уурхайчин
347.2гаТалбайд нөхөн сэргээлт хийсэн
8.9тоннМонголбанкинд тушаасан алт
120 талбайБичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан
1.2 тэрбумАшигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Хууль

Бичил уурхайд холбогдох хуулиуд

Тогтоол

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам

Бусад

Бичил уурхайд холбогдох сайдын тушаал, орон нутгийн тогтоол, шийдвэр

Гишүүн байгууллагуудын мэдээлэл

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь 15 аймгийн 45 суманд байрлах 79 гишүүн байгууллагын 429 нөхөрлөлийн  6300 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ мэдээ

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Бичил уурхайн салбарыг нэгтгэн, тэдний дуу хоолой болж бие даасан тогтвортой, үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг ХОЛБОО болох. Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Манай хамт олон

Ч.Ариун

Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх

Н.Баасанхүү
Судалгаа, хөгжлийн мэргэжилтэн
Г.Адъяаням
Санхүү, нягтлан бодогч

Холбоо барих

Бичил уурхайд холбогдох бүх төрлийн мэдээллийг та дараах сувгуудаар авна уу.

  • info@bichiluurhai.mn
  • 1900-2959
  • +976 70155959
  • Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж, -9
Хэл солих

    Etiam magna arcu, ullamcorper ut pulvinar et, ornare sit amet ligula. Aliquam vitae bibendum lorem. Cras id dui lectus. Pellentesque nec felis tristique urna lacinia sollicitudin ac ac ex. Maecenas mattis faucibus condimentum. Curabitur imperdiet felis at est posuere bibendum. Sed quis nulla tellus.

    ADDRESS

    63739 street lorem ipsum City, Country

    PHONE

    +12 (0) 345 678 9

    EMAIL

    info@company.com